УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуульч Д.Үүрцайх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор О.Мөнхсайхан нар ҮХЦ-д ҮХНӨ-өөр баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалттай холбоотой өргөдөл гаргасан билээ.
Тэд “Монгол улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгоно” гэсэн нь өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх тухай маргааныг хагалуулах зорилготой юм. Хэрэв ҮХЦ “нэр дэвших эрхгүй” хэмээн үзлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болчихоод байгаа юм.
Иймд энэхүү гомдлыг хэлэлцэх учиртай бага суудлын хуралдааныг хийсэн, хийгээгүй гэдэг маргаан сүүлийн хоёр хоногт эрчимтэй өрнөлөө.
Бантан зуурсан хүмүүс нь ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо, Н.Нанзаддорж, Б.Буяндэлгэр болох нь тодорхой болж байна. Тэд энэ сарын 19, 22-нд “Бага суудлын хуралдаан хуралдсан. ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгын үүсгэн маргааныг түдгэлзүүлсэн” хэмээн удаа дараа мэдэгдсэн талаар манай сайт мэдээлсэн. Гэтэл ҮХЦ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /ХМОНХХ/-ээс “Бага суудлын хуралдаан хуралдаагүй. Маргааныг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.
ҮХЦ-ийн ХМОНХХ-ийн мэдэгдэл бол албан ёсны байр суурь гэсэн үг. Үүнд итгэхгүй байх арга байхгүй гэсэн үг. Тэгэхээр чухам юу өрнөөд байна вэ?
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь эрх ашигтай холбоотой асуудлаар хоёр ч удаа ҮХЦ дээр айлчилж, “шахалт” үзүүлсэн. Монгол улсын Ерөнхийлөгч нараас ингэж хоёронтоо айлчилж, Цэцийн даргыг “номхон” зогсоож байсан удаагүй.
Маргаан үүсгэсэн гээд байгаа гурван хүн болох Н.Нанзаддорж, Ш.Цогтоо, Б.Буяндэлгэр нар нь Ерөнхийлөгчийн квотоор ҮХЦ-ийн гишүүн болсон гурван хүн гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллээр хангалттай гарч байгаа. ЕТГ-ын үнэмлэх халаасалж явдаг өмгөөлөгч Б.Баасанцогтод ҮХЦ-ийн гишүүн Н.Нанзаддорж таван тэрбум төгрөг зуучлан өгсөн гэх мэдээлэлд одоо болтол хэн ч албан тайлбар өгөхгүй байгаа.
Эцсийн дүндээ, Ерөнхийлөгчийн квотоор ҮХЦ-д суусан гурвал “бантан” зуурч байгаа нь тодорхой боллоо. Үүнээс үүдээд өдөр тутмын сонинд “ҮХЦ-ийн эзэн хэн бэ?” гэдэг асуудлыг хөндөх тавьсан байна.
ҮХЦ дээр хэзээ ч ийм хачирхалтай үйл явдал өрнөж байсангүй. Танил технологи ёсоор ҮХЦ хүртэл хоёр хуваагдаад, талцаж хуваагдаж, жинхэнэ бантан болж байна.
Гурвалын цаашдын акц юу байх бол? Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар сонгуульд дахин өрсөлдөх эрхээ Цэцээс авч чадах болов уу?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг юм бичихээ боль