СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рохинжа дүрвэгсдийн хуаран шатсаны дараа 400 гаруй хүн сураггүй болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Бангладеш улсын нутаг дэвсгэрт байгуулсан Мьянмарын рохинжа дүрвэгсдэд зориулсан хуаранд даваа гарагт гал гарчээ. Гал түймэрт 15 хүн амь насаа алдсан ба 400 гаруй хүн сураггүй алга болсныг НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг мэдээлжээ.

Дүрвэгсдийн хуаран шатсанаар олон арван мянган хүн толгой хорогдох газаргүй боллоо. Дүрвэгсдэд туслах сайн дурын байгууллагуудын тооцсоноор 40,000-50,000 хүн унтах газраа алджээ.

Бангладеш улсад байгаа дүрвэгсдийн хуаранд 2017 оноос хойш Мьянмар улсаас зугтаж ирсэн исламын шашинтай сая гаруй хүн амьдардаг байна. .

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр 10,000 орчим майхан, орогнох байр шатаж, 45,000 хүн унтах газаргүй болж, 550 гаруй хүн түлэгдэж бэртсэн байна. Гал унтарсан ч үнс нурам нь хөрж амжаагүй байгаа бөгөөд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.