Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Үргэлжилж байна.
Өнөөдөр:
-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар,
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
-Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
-Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сонирхуулахад, 3 дугаар сарын 22-ны байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилготой зээлийн хүрээнд 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Ипотекийн зээлийн тухайд, 1,603 зээлдэгчид 121.4 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.