АНУ-ын Техас мужийн Сан Антонио дахь "Louis Tussaud's Waxworks" музейн Ерөнхийлөгч асан Дональд Трампын лааны тосон баримлыг иргэд цохиж, маажин гэмтээсээр байсан тул тус баримлыг үзмэрүүдийн тооноос хасжээ.
Музейн бүс нутгийн менежер Клэй Стюарт "San Antonio Express" сонинд "Буш, Обама, Трамп гээд ямар ч Ерөнхийлөгч байсан хамаагүй хүмүүс тэдний баримлыг цохиж гэмтээх явдал гарсаар ирсэн. Манай үзмэрийн Ерөнхийлөгчийн хэсэг үргэлж ийм асуудалтай тулгардаг" хэмээн ярьжээ. Тэрээр мөн энэ удаад нэгэн үйлчлүүлэгч Дональд Трампын лааны тосон баримлын царайнд гүн ул мөр үлдээсэн тул агуулах руу шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэдгийг хэлжээ.
Өмнө нь уг музей дэх Ерөнхийлөгч асан Барак Обамагийн лааны тосон баримлын чих зургаан удаа алга болж байсан бол Ерөнхийлөгч асан Жорж Бушийн баримлын хамрыг нь цоортол цохисон тохиолдол бүртгэгдэж байсан аж.
Тус компани нь 2016 онд Дональд Трампын гурван баримлыг бүтээж, АНУ даяарх салбарууддаа байрлуулсан байна. Уран барималчид түүний нэг баримлыг зургаан долоо хоногийн турш урлаж дуусгасан аж. Одоо тэд Ерөнхийлөгч Жо Байдены лааны тосон баримал дээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: The Huffington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Trump Amerikt koronag zugeer cough gesen n udguu yu bolgon huvirgav daa