БНХАУ-ын Сычуань мужийн "Sanxingdui" археологийн олдворт газраас олж илрүүлсэн 3,000 жилийн түүхтэй асар их хэмжээний олдворуудын дунд алтан нүүрний баг байжээ.
Тус улсын Үндэсний соёлын өвийн удирдах газраас мэдээлснээр тус баг нь 280 орчим граммын жинтэй бөгөөд 84 хувийн алтаар хийгдсэн байна. Эрдэмтэд энэхүү ёслолын баг болон өөр бусад 500 гаруй олдворыг шинээр олж нээсэн зургаан "Тахилын нүх"-нээс олсон гэнэ. Эдгээр эд зүйлс нь МЭӨ 316 онд дайснууддаа эзлэгдэх хүртлээ баруун Сичуанийн сав газарт засаглаж байсан эртний Шу улсаас гаралтай бөгөөд тус соёл иргэншлийн талаар улам их зүйлийг таниулна гэж зарим шинжээчид үзэж байгаа юм.
Археологичид алтан багаас хүрэл, ялтсан алт, амьтны яс, хаш чулуу болон зааны соёогоор хийсэн олдворуудыг олжээ. Хамгийн том нь 19 метр квадрат талбай бүхий зургаан нүхнээс одоогоор онгойлгоогүй байгаа модон хайрцаг болон шар шувуу хэлбэртэй хээ бүхий хүрэл сав зэргийг ухаж гаргаад байгаа аж.
Ихэнх олдворуудыг газарт булахдаа зан үйлийн байдлаар шатаасан байсан тул мэргэжилтнүүд эдгээр нүхнүүдийг тахилын зорилгоор ашиглаж байсан гэж дүгнэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.