Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа. Дулааны улирал болж байгаатай холбоотойгоор хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгдээд байгааг сэрэмжлүүлэв. Учир нь сүүлийн хоёр хоногт зам тээврийн ослоор хоёр хүүхэд амь насаа алджээ.
ТЦА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:
-Сүүлийн хоёр хоногт гарцаар гарч байсан хоёр ч хүүхдийг дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Дулааны улирал болж байна. Эцэг, эхчүүд анхаарал сэрэмжээ өндөр байлгах шаардлагатай байна. Дугуйг нь өгөөд гаргачихдаг. Араас нь хяналт тавьдаггүйгээс хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
2020 онд 500 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 60 нь амь насаа алдсан. 2021 он гарсаар 51 хүүхэд зам тээврийн осолд өртөөд байна. Үйлдсэн хэргийн 94,7 хувь нь жолооч нарын буруугаас үйлдэгдэж байгаа. Осолд өртсөн хүүхдүүдийн 30 хувь нь гарцан дээр мөргүүлж байна. Ялангуяа, хоёр, гуравдугаар эгнээнд явж байгаа жолооч нар хурдаа сааж, аюулгүй байдлаа хангаач ээ. Нэгдүгээр эгнээгээр зорчиж байсан машин хүүхдүүдийг гарцаар гаргаж байхад, хоёр, гуравдугаар эгнээнээс орж ирсэн машин мөргөж байгаа нь харамсалтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.