СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бие давхар эмэгтэйн гэдэс рүү цохисон этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Лондоны Стэмфорд Хиллд жирэмсэн эмэгтэйн толгойд дэрний уут углаж, гэдэс рүү нь цохиж, зодсон 50 орчим насны эрэгтэйг баривчлан саатуулжээ. Зүүн Лондоны цагдаагийн газарт саатуулагдсан эрэгтэй нь бие давхар эмэгтэйн толгой, гэдэс рүү удаа дараа цохисноос эмэгтэй бэртэл авсан байна.

28 долоо хоногтой жирэмсэн, 20 орчим насны эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн ажээ. .  

Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой гарсан бөгөөд хяналтын камерт бичигдсэн байсныг олон нийтийн сүлжээнд тараажээ. Сэжигтэн хар өнгийн малгайтай хүрэм, бараан өнгийн өмдтэй байсан байна. Эмэгтэйг зодсоныхоо дараа хэргийн газраас зугтаасан  боловч цагдаа нар бичлэгийн дагуу эрэн суравжилж гэмт этгээдийг илрүүлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.