СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам нар УЕП Б.Жаргалсайхантай уулзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням нар өнөөдөр УЕП Б.Жаргалсайхантай уулзлаа. 

ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх хэрэг болон өмгөөлөгч Б.Баасанцогтоос хууль, хяналтын байгууллагын ажилтнууд руу мөнгө шилжүүлсэн мэдээллийг шалгаж, бодит мэдээлэл өгөхийг хүсжээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

-. Иймд бид УЕП Б.Жаргалсайхантай уулзаж, ард түмэнд үнэн, мөнийг нь тогтоож өг. Жирийн иргэдийг хэлмэгдүүлдэг байж болзошгүй байна гэж уулзлаа. 

Мөн, ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас их хэмжээний валют /20 сая ам.доллар/ оруулж ирсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг бас шалгаж, мэдээлэх хэрэгтэй. Хууль зүйн сайд өнөөдөр хариу өгөх байх. ТЕГ болон АТГ-аас мэдээлэл өгсөн байгаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-Өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүн хууль, хяналтын байгууллагын хүмүүстэй хамтран ажилладаг, тусгай уулзалт хийдэг байсан баримт гарч ирсэн.  

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

-Шүүхийн нэр хүнд унаж байна гэж сая асуулаа. Монгол улсад 520 шүүгч, 570 прокурор ажилладаг. Шударгаар ажиллаж байгаа хүмүүсийн талаар өнөөдөр бид ярьсангүй. Гэтэл . Унаад байгаа шүүх, прокурорын нэр хүндийг сэргээхийн төлөө бид явж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-УИХ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. УЕП дээр бас нэг ажлын хэсэг гараад ажиллаж байна. Бидэнд мэдээлэл өгч, хамтран ажиллана гэж сая ярилаа. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ УИХ-д танилцуулна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.39

Энэ 3 балайг яаж бодсон нэрээ гаргаж танигдах гэсэн зорилготой тэнэгүүд гэж харж байна.Өөрсдөө маш их булхай бузар юмтай болохоор өөрсөд шигээ бусдыг хардаг юмшү.харах байдлаасаа эрүүл бус юм.чадалгүй зальтай луйварчин шинж 3 ланд нь байна

Hugjliin bank tonogch Damdinnyam
3 жилийн өмнө
139.5.217.71

za ene Damdinnyam Hugjliin bankiig tonochood shudarga yos yarij bgamu? ulsiin mungu butsaaj ugchuud shudarga yosoo yariarai lal mini

Зочин
3 жилийн өмнө
43.228.129.20

Bidnii songoson gishuuniig shiudeg xen be chi

Зоч
3 жилийн өмнө
192.82.74.88

Энэ гурав МАН-ын "гүйцэтгэх ажиллагааны" нэг хэсэг нь

Говьалтайн гурай
3 жилийн өмнө
202.179.21.242

Энэ нэг Говьалтайн гурай балай ядуугийн туйл байсан өлөн зэлмүүн байсан балай юмнууд хүн дагаж бөгс долоосоор байгаад хоолондоо цадаад жоохон сэхээд идэх хоолтой болоо ву даа тэгээд хав хав гээд байнауу.Говьалтайхан гэж Үнэн хүн муутай хувиа хичээсэн шал худлаа гарууд үнэн сэтгэлгүй балай аймгийн балай сда харахаас ой гутмаар бөөс.

Зочин
3 жилийн өмнө
150.129.141.188

30 жилд эрх мэдэлтэй байсан улс төрчид монголчуудыг МАНАН дунд зүгээ олохгүй төөрүүлчихээд өөрсдөө их хэмжээгээр завшсан баялгаа гадаадад гарган үр хойчис нь гадаадын иргэд болцгоосон. Энэ үйлдлээ саадгүй гүйцэтгэх хуулийн гэсэн нэртэй тогтолцоо бий болгосон.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.