УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. "АН-ын зөвшилцөлд дарга нар ирсэнгүй. Өнөөдөр та нар эрх мэдэлтэй байж болох ч гишүүд илүү эрх мэдэлтэйг харуулах болно" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ардчилсан намын зөвшилцөх уулзалтад намын дарга нар ирсэнгүй. Би нэг зүйлийг хэлмээр байна. Дарга нар бус, эгэл жирийн гишүүд эрх мэдэлтэй шүү. Та нарт хэзээ нэгэн цагт хариуцлага тооцно шүү.
Ерөнхийлөгчийн тухай хууль АН-ын эсрэг болоод байна. Бид нар хугацаа нь богино байна гэж Байнгын хорооны хурал дээр хэлж байсан. Нэр дэвшүүлэх хугацаа гурав хоног. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь бас гурав хоног. Хэрэв татгалзвал материалаа засах хугацаа нь хоёр хоног.
АН-ын хоёр даргын нэг нь тамгатай, нөгөө нь цахимд бүртгүүлээгүй байгаа. Энэ байдлаараа АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж чадахгүй болчихоод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хохино
ЗҮСИЙГ НЬ ХАРВААС НЭРИЙГ НЬ БҮҮ АСУУ ГЭДЭГ ИХ УЧИРТАЙ ҮГ,АН ЯМАР ДАРГАТАЙ ХЭНЭЭР ХИЧНЭЭН ЖИЛ УДИРДУУЛЛАА,ОДОО ИЙМ БАЙДАЛД ОРОЛГҮЙ ЯАХАВ ТАРВАЛ ТААРНА