Тайваний байлдааны зориулалттай хоёр онгоц даваа гарагт осолджээ. Уг осол нь хагас жилийн хугацаанд гурав дахь удаагаа Тайваний байлдааны онгоц осолдож байгаа хэрэг юм.
БНХАУ-ын Засгийн газар дарамт шахалтаа нэмэгдүүлсний зэрэгцээ Тайваний нисэх хүчин ихэвчлэн АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа сайжруулсаар байна.
Арлын нисэх хүчний мэдээлснээр тус бүр нэг нисгэгчтэй F-5E нисэх онгоцууд зүүн өмнөд эргийн тэнгист сургуулилалтын үеэр хоорондоо мөргөлдөж осолдсон байна. Нэг нисгэгчийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн боловч нас баржээ. Нөгөө нисгэгч сураггүй алга болсон гэжээ.
Тайваний нисэх хүчний командлагч Хуан Чивэйн хэлснээр ослын дараа F-5 байлдааны онгоцуудыг газардуулж, бүх сургуулилалтыг зогсоожээ. АНУ-д үйлдвэрлэсэн F-5 байлдааны онгоцуудыг Тайвань 1970-аад оны үед ашиглаж эхэлсэн байна. Ихэнх нь хэрэглээнээс гарсан боловч заримыг нь бэлтгэл сургуулилалтад ашигласаар байжээ.
Тайваний Батлан хамгаалах яам Хятадын онгоцууд, нисдэг биетүүд агаарын хилд удаа дараа нэвтэрсээр байгааг мэдээлж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.