ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөө өглөө 10.00 цагаас хуралдаж, саяхан шийдвэрээ гаргажээ.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх боломжтой хэмээн ажлын хэсгийнхэн прокурор Б.Өнөрмаа, цагдаа Я.Цэлмэн, Ч.Отгончулуун гэх хүмүүсийг үлдээж, нээлттэй сонсголд оролцуулахаар болсон байна.
Харин МАН-д удирдах албан тушаал хашиж байсан Х.Болдмандал, ШИНЭ намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Баттуяа нарыг улстөрийн намд удирдах албан тушаалыг сүүлийн таван жилийн хугацаанд хашсан, хуульч П.Хишигбаярыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэж байгаагүй гэх үндэслэлээр хассан байна.
Прокурор П.Өнөрмаагийн хувьд өнгөрсөн зургадугаар сард ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшин өрсөлдөөд шалгуурыг хангахгүй гэх үндэслэлээр нэр нь хасагдаж байсан бол сая эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшээд тунаж үлдсэн нь анхаарал татаж байна.
Ингээд нээлттэй сонсголд орохоор нэр нь шалгараад байгаа гурван хүнийг товч танилцуулъя.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа
Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Бямбажавын Өнөрмаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр цөөнгүй өгүүлэл, нийтлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэн ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшжээ. Хууль сахиулахын их сургуулийн шилдэг багшаар шалгарч байсан. Гэмт хэргийн нотолгооны эрх зүй хэмээх номыг бичиж байсан.
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун
Чадраабалын Отгончулуун 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, ЗГХЭГ-Удирдлагын академид 2006 онд Төрийн захиргааны менежментийн магистрийн зэргийг тус тус хамгаалсан. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, ОБЕГ-т албаны дарга, УЕП-ын Дэргэдэх мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ХЭҮК-т референтээр ажиллаж байсан. Эрүү шүүлтийн эсрэг, тэр тусмаа тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах чиглэлээр ажиллаж байсан туршлагаараа нөгөө хоёроосоо хавьгүй илүү чадвартай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
medeelel baihgv gedeg yu gesn vg yum bol
Германд мастер,докторын зэрэг хамгаалсан онол,ажил ,шинжилгээ судалгааны туршлага хуримтлагдсан УЕП ын систем дэхь тэргүүлэх ганц эмэгтэй доктор Өнөрмаа ХЭҮК чухал л хүн дээ
Bitgii shaa dandaa hudlaa shaahiin
Өчнөөн мундаг эмэгтэй прокурорууд бий шүү дээ. Ганц доктор хамгаалснаа юу гэж бодоод байдаг юм бол доо. Прокурорын байгууллагыг бас л муухай доош нь хийж чадаж байгаа шүү. Бас анхны энтр гээд ярилцлага өгсөн байсан. Анхны докторууд чинь соц-ийн зөндөө олноороо төрсөн байдаг юм. Л. Энх-Амгалан гишүүнтэй худ ураг болохоороо л огт шаардлага хангаагүй, эхний сонгон шалгаруулалтандаа ч тэнцэж чадаагүй уначаад ахин дахин орж ирж байна.
Эрүүдэн шүүхийн эсрэг чиглэлээр 3 жил Улаанбаатар хотын болон аймгуудын хорих ангиудаар шалгалт судалгаа хийгээд Цагдаа болон шүүхийн шийдвэр өмгөөлөл гээд хуулийн чиглэлийн байгууллагад эрүүдэн шүүлтийн чиглэлээр сургалт зохион байгуулаад ажиллаж байлаа. Мөн Эрүүдэн шүүлтийн чиглэлээр магистр хүртэл хамгаалсандаа. Ямар хүмүүс нь энэ албанд томилогдох гээд байдгийн болдоо хөөрхий.
Отгончулуун нь илүү тохирох юм шиг л харагдлаа
Ч.Отгончулуун энэ ажилд тохирох хүн шударга шулуун хийж байгаа ажилдаа үнэнч . Хүнтэй хүнэлэг харьцдаг төрийн ажилд тохирох мундаг залуу.Амжилт
Ч.Отгончулуун илүү тохиромжтой
Ч Отгон чулуун дэмжиж байна
Ч.Отгончулуун нөгөө 2 хүнээсээ ажлын туршлага, арга барилаараа хамаагүй илүү байнаа. Дэмжиж байна. Амжилт хүсье.
otgonchuluun n arai deer sanagdalaa bolovsrol ajiliin turshilga geed
Монголд эрүүдэн шүүхийн эсрэг ажилласан цор ганц хүн болох П.Хишигбаярын эсрэг хонгил нь МАНАН-тайгаа ажиллажээ.
Ч.Отгончулуун аливаа ажилд тууштай шийдэмгий байж чаддаг, хүнлэг энэрэнгүй хүн дээ амжилт хүсьe
Отгончулуун Ч бусдаасаа арай чадвартай ажлын бүтээмжтэй багаар ажиилаж чадах дааштай байхаа
Отгончулуун хүний хувьд ч туршлагын хувьд ч нөгөө 2оосоо илүү тохирох хүн дэмжиж байна
Танилцуулгаас харахад Ч.Отгончулуун мөрдөн байцаагч хийж байсан, мөн хүний эрхийн чиглэлээр ажиллаж байжээ, Ч.Отгончулууныг дэмжиж байна, танд амжилт хүсье.