АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотод буугаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Хотын Кинг Сүперс хүнсний зах дээр гарсан халдлагын үеэр 10 хүн нас барсан ба гэмтэж шархадсан сэжигтнийг цагдаа нар баривчлан саатуулсан байна.
Орон нутгийн цагаар 14:30 минутын үед хүнсний зах руу сэжигтэн нэвтэрч шууд гал нээж эхэлжээ. Уг халдлагыг YouTube сувгаар шууд ойр орчимд байсан гэрчүүд шууд дамжуулсан байна. Үүнээс хойш 20 минутын дараа Боулдер хотын цагдаагийн газар зах дээр халдлага гарсныг сэрэмжлүүлж, хоёр цагийн дараа иргэдийг аюултай бүсээс хол байхыг болоод цахим сүлжээнд бичлэгийг тараахгүй байхыг анхааруулжээ.
Халдлагын үеэр буудуулж нас барсан 10 хохирогчийн дунд 51 настай цагдаагийн ажилтан байна. Холбогдох албаныхан хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.