СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ, түүний холбоотон орнууд БНХАУ-ын эсрэг хориг тавилаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ болон түүний холбоотон барууны улс орнууд БНХАУ-ын Засгийн газрыг Шинжаан Уйгурт хүний эрх зөрчсөн үйлдэл гаргаж байна хэмээн буруутгаж, хориг арга хэмжээ авахаар болсон байна.

Хятадын Засгийн газар Шинжаанд уйгур иргэдийн эрх чөлөөг хязгаарлан баривчлан саатуулж, албадан хөдөлмөр эрхлүүлж, бэлгийн хүчирхийлэл, зодуур амсуулж байгаа гэж барууны орнууд буруутгасаар байгаа юм.

. Үүнд хариу барьж Хятадын Засгийн газар Европын эрх баригчдын эсрэг хориг тавьсан байна. Бээжингийн зүгээс өрнөдийн орнуудын зэмлэл, буруушааж байгаа үйлдлийг эрс эсэргүүцэж, терроризмтой тэмцэхийн тулд уйгурын исламын шашинтай иргэдэд дахин боловсрол олгож байгаа хэмээн байр сууриа хамгаалдаг.

Барууны цөөн улс Хятадын Засгийн газрыг Шинжаанд геноцид буюу аймаглан устгах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Парламентын танхимд санал хурааж хүлээн зөвшөөрсөн.

Хөрөнгийг нь царцааж, зорчин явах визний хориг тавьсан эрх баригчдын дунд Хятадын Шинжаан дахь Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчооны дарга Чен Мингуо, Шинжааны Коммунист намын байнгын хорооны гишүүн Ванг Мингшан, Шинжаан дахь Коммунист намын дэд дарга асан Жу Хайлун, Шинжааны бүтээгдэхүүн, барилга байгуулалтын корпорацийн намын нарийн бичгийн дарга Ванг Жунжен зэрэг эрх мэдэлтнүүд багтжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.