СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-03-23

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч буй юм.
Энэ хүрээнд дүүргийн , өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.
Мөн ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндэд цахимаар хяналт тавьж өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд өвчтөний түүх нээх, өдрийн эмчилгээнд хамруулах, эмийн жор бичих ажлыг зохион байгуулах бөгөөд, тусгаарлалтад байгаа иргэдтэй цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн ӨЭМТ-д хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.