Үндсэн хуулийн Бага суудлын хуралдаан өнөөдөр /2021.03.22/ хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын "иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоол"-ыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.
Ингэснээр Цэц энэ асуудлаар дахин маргаан үүсгэх боломжгүй болж байна. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдэж байгаа юм байна.
Мэдээллийг сануулахад, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой" хэмээн маргаан үүсгэсэн байдаг. Мөн “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг тодотгосон юм.
Дээрх гомдол дээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Мэдээлэл гаргуулах хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.
Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан Баасан гарагт болж, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан. Харин өнөөдөр Цэцийн Бага суудлын хуралдаан болж, энэ асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэц өөрийн биеэр 2 удаа очсон
Shal teneguud, Battulga iig devshih bolomjgui gej helsn, uzsen hun bur odoogiin erunhiilugchid 50 onoo ugsun, Mongolchuud esregeeree yagaad ene huniig devshuulehgui zutgeed bgaad dyrgui n hurch ehelsen. U.Khurelsukh 40 onoo aldlaa songuul'd. Mongolchuud setgeleeree humuus. MAN-iin hund sanal uguh bsn hun odoo AN d uguh bolchloo hha. Hohi n.
Minii bodloor MAN davyy erhtei zasag turiig barij baigaa yum bol daryyhan saikhan, taivan baij bgaa l singuuldaa shudarga orood Khurelsukh iig yalaltand hurgeh n zui yosni bsiin. Gevch Battulga gej huniig devshuulkui ene ter gej huuli gargaad, bur zutgeed uursduu chatsga hutgachihlaa. Mongolchyydiin sanaa esregeeree ergej ehelj bna. Erunkhii said asaniig bas ch gej shiidemgii ylsad heregtei alkham hiisen geed ovoo demjij bsn yumsan. MAN ikh daldagnaad, shal shal hiichlee... Duraki
Даан ч яав даа. МАН-ынхан өөрсдөө Х.Баттулгыг ахиад ерөнхийлөгч болгоцноо мэдэж байна уу хувалзнуудаа. Хха. Монголчууд МАН-ыг овоо юм байна гэж бодож байсан, одоо санаа нь эргэчихлээ 80% нь. Дэбилүүд.
Солонго том шагнал авчээ
ямарч ойлгомжгүй тайлбар мэдээ бна
Erinhiilugch uu ugbul shorond oroh geed uls oronoo bus zubhun uuriiguu gesen archaagui hulgaich yuma jenko