СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Конгогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сөрөг хүчний гол өрсөлдөгч Гай Брис Парфиат Колелас энэ сарын 21-ний өдөр болсон сонгуулийн санал хураалт дууссанаас хэдхэн цагийн дараа нас баржээ.

Колеласын сонгуулийн кампанит ажлын багийн зүгээс түүний биеийн байдал хүндэрсэн бөгөөд Франц руу нүүлгэн шилжүүлнэ хэмээн өнгөрөгч ням гарагт мэдэгдсэн билээ. Гэвч 61 настай Колелас нүүлгэн шилжүүлгийн үеэр таалал төгссөн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгдсэн байна.

Колелас өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн орон дээрээсээ бичлэг хийн цацаж, иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан юм. Тэрээр хүчилтөрөгчийн маскаа түр тайлаад, 

Тус улсын Ерөнхий сайд асан Бернард Колеласын хүү Гай Брис Парфиат Колелас нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдугаар байрт бичигдэж байжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.