СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Маяамийн далайн эрэгт эмх замбараагүй байдал үүсч, 1000 хүнийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Маяамийн эрх баригчид иргэдийг далайн эрэгт олуулаа нэг дор цуглаж үймээн самуун гаргахгүй байхыг анхааруулсан байна. Иргэд амны хаалт зүүлгүй далайн эрэг, зоогийн газруудад нэг дор цуглах нь олон нийтийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цар тахлаас сэргийлэх дүрэм журмыг мөрдүүлэхийн тулд цагдаа нар гудамж талбайд иргэдтэй мөргөлдөж, зоогийн газруудын эд зүйлсийг сүйтгэсэн байна. .

Цар тахлын тархалтаас сэргийлж эрх баригчид 20:00 цагаас эхлэн хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл ирэх дөрөвдүгээр сард хөл хориог сунгах саналтай байгаа юм. Гэвч хавар болж урин дулаан цаг ирж байгаа тул иргэд далайн эрэгт амрах хүсэлт гаргаж, далайн эргийг бүрэн нээхийг шаардаж байна.

. Амрагч, жуулчдыг зочид буудлаасаа гарахгүй байх, тээврийн хэрэгсэл явган зорчигчдыг 20:00 цагаас хойш хориотой бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулсан байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд машин дээрээсээ үсрэх, мөнгө цацах зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.