СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шар мөрний эрэгт гахайн сэг олон арваараа гарч ирэх болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ӨМӨЗО-ны Шар мөрний эргийн сав газруудад үхсэн гахайн сэг хэдэн арваараа гарч ирэх болжээ. Үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн гахайнууд эргийн сав газар болон зам дээр гарч ирэх болсон нь иргэдийг түгшээгээд байна.

Орон нутгийн эрх баригчид ямар нэг халдварт өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж гахайн сэг харагдсан газруудыг ням гарагийн шөнө ариутгажээ. Эдгээр гахайнууд чухам яагаад үхсэн шалтгааныг мөрдөн шалгаж байна. Эдгээр сэгийг хаанаас ирсэн болохыг хэн ч мэдэхгүй байгаа ажээ.

Иргэний аюулгүй байдлыг хамгаалах алба нотлох баримт цуглуулж, мөрдлөг хийж байна. .

Хавар болж цаг агаар дулаарч байгаа тул гахайн сэг ялзарч, өмхийрөхийн хэрээр халдварт өвчний нян байвал иргэд, оршин суугчдад халдварлаж болзошгүй гэсэн айдас Шар мөрний эргийн ойролцоо амьдардаг оршин суугчдын сэтгэлийг түгшээж байна.

Амьтад халдварт өвчнөөс болж биш хэвийн шалтгаанаар үхсэн байсан ч гол мөрний усыг бохирдуулах ёсгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Global Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.