СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олимпын эрхээ авах гэж байсан тамирчин аянганд цохиулж нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Төв Америкийн Бүгд найрамдах Сальвадор улсад Олимпын эрх авахаар бэлдэж байсан серфингийн спортын шилдэг тамирчин харамсалтайгаар нас барсан тухай мэдээлжээ. 22 настай тамирчин бүсгүй бэлтгэл сургуулилалтынхаа үеэр аянганд цохиулсан байна.

Сальвадорын серфингийн холбооноос “Кэтрин Диаз нь манай улсын агуу тамирчин байсан бөгөөд агуу тамирчинтайгаа удахгүй уулзана гэж итгэж байна. Сальвадор улс эмгэнэн гашуудаж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.  

Диаз баасан гарагийн өглөө гэрийнхээ ойролцоо Эль Танкод далайн усанд серфингийн сургуулилалтаа хийхээр орсон байна. Онцгой байдлын аврагчид түүнийг далайн эрэгт гаргаж амь насыг нь аврахыг оролдсон боловч чадаагүй ажээ.

. Диазыг сургуулилалт хийх үед цаг агаар тогтуун, салхи шуурга, аянга цахилгаангүй байсан боловч гэнэт цаг агаар муудсан гэж Испанийн хэвлэлүүдэд бичжээ.

Олон улсын серфингийн холбоо Сальвадорын шилдэг залуу тамирчны үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.