УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-УИХ дахь АН-ын бүлэг нэн яаралтай өргөн барих хоёр хуулийн талаар хэлэлцсэн. Эхний ээлжинд Шилэн дансны тухай хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзлээ. Уг асуудлаараа Засгийн газарт санал хүргүүлсэн ч уг хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ.
Нөгөө нь өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх ёстой гэсэн хуулийн төслийн саналыг мөн Засгийн газарт оруулсан. Засгийн газар уг хуулийг ч мөн хүлээн зөвшөөрөөгүй. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа компаниудаар өрийг нь төлүүлж, НДС-аа өр зээлгүй болгоод ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх ёстой. Одоо мөнгө үнэгүйдээд ахмадууд амьдрах аргагүй болж байна.
Мөн бид Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөр УИХ-ын хяналтаас гадуур байгааг эсэргүүцэж байна. Энэ хөтөлбөрт анхаарал хандуулж, зөв асуудалд зарцуулахад анхаарах ёстой гэж үзэж байна.
-Шилэн дансны тухай хуульд оруулах гол заалт юу вэ?
-Одоо хэрэгжиж буй хуулиар 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянадаг. Шинэ өөрчлөлтөөр төрийн байгууллагуудын нэг саяаас дээш бүх гүйлгээг хянадаг байх зохицуулалт орно.
-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох эх үүсвэрийг хаанаас гаргах ёстой гэж үзэж байна?
-НДС-ийн мөнгийг хариуцлагатай байршуулж, хүүг нь тооцдог бай. Хэдэн зуун тэрбумын өрөө төлүүл. Тэгээд тэтгэврээ нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нээрээ хуцдаг халтар битон шү
huvi tentsuulsen tetgewert nemegdelch ordoggui aawmaani 6sar dutuu huvi tentsuulheer orson 290mynga awdag hogshin hun her udaan naslaa bileede darga said narni yum bodmoor yum uls orondoo ajil hj tatwar tolchood ulsaas awj bgani arai yu
Энэ уулана зөв шүү дээ настай хүмүүс арайл хэцүү амьдарч байна дээ яадаж л 500 мянга боолгох хэрэгтэй
Тэтгэврийн доод хэмжээгнэмэх нь маш зөв хавтгайруулж завааруулахгүйгээр зөвхөн доод хэмжээг нэмэх цаг болсон МАН хан энэ талаар ямар ч санаачлага гаргадаггүй бхад ард түмэн энэ намыг дэмжээд бдагт гайхаж бна.