УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар Г.Батхүү агсны хэргийг хэрэгсэхгүй болгон хаах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хэрэг гараад хоёр жил болж байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй байна гэж тэд үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын долоонд амь насаа алдсан. Хэрэг гараад хоёр жил болж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг "нууц" хэмээн учир битүүлэг байдлаар шалгаж байна. Иймд бид хариуцлагатайгаар мөрдөн шалгаач хэмээн шаардаж байна. Г.Батхүү агсны ар гэрийнхэнд 13сек-н бичлэгийг өгсөн залуу гэртээ учир битүүлгээр нас барсан гэсэн мэдээлэл ирсэн байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсэн юм уу, нотолсон зүйлийг одоо болтол яриагүй байна.
Хэргийг НПГ-аас хааж магадгүй байна. Үүнийг ар гэрийнхэн нь ч зөвшөөрөхгүй байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Унасан газраас нь өөр газар хөхрөлт үүссэн. Гар утасны мэдээлэл устсан. Ийм олон ноцтой баримтыг хэрэгсэхгүйгээр хэргийг хаах гэж байгааг бид эсэргүүцэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ар гэрийнхэн нь шалгаж үнэн зөвийг олоход хичээж зүтгэмээр юм
Энэ одоо бас яагаад цуураад унав.Мэдээлэл зарна гэж 6 сая төгрөг авсан залуу хуурч ямар ч баримтгүй мөнгө авсан гээ биз дээ
odoo burkhan bolson batkhuu ar geriinkhniigee tengerees haraal bj bgaa bh ene hereg gadnii nuluutei gedgiig ard tv r harsan shuu dee yaagaad shalgahgui bn veeeee
Манайхан чинь бүүр холливүүдын кино цаашаа сэтгэж хийдэг болчихсон юм бишүү. Номтыг ял ав эсвэл батхүү агсны хэргийг тохно гэж сүрдүүлсэн гэнэ лээ хуучин тамхины цэг дээрээс сонсож байсан.