Монгол улсад шударга бус үйл ажиллагаа явуулдаг, мафийн нарийн зохион байгуулалттай шүүгч нарын үйл ажиллагаа явагдсаар байгаа талаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Т.Ганболд нараас эхлээд яриад эхэллээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр бүхий 11 шүүгч рүү мөнгө шилжүүлсэн баримт ил болоод байгаа.
Мөрдөгч болон шүүгч нартай холбоотой, эрүүдэн шүүх, хүнийг хилс хэрэгт шийтгэх хэлмэгдүүлэлттэй холбоотой шинэ баримтууд ил болсоор байгаагийн нэг нь иргэн О.Батболдын хэрэг юм.
Шүүгдэгч О.Батболд, А.Энхдолгион нарын шүүхэд мэдүүлсэн зүйл нь эрүүдэн шүүхийн аргыг эдгээр хүмүүсийн мөрдөгч хуурамч мэдүүлэх бичгийг уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан нь эрүүдэн шүүлтийн арга юм.
Баримт №1
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 07-12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс:
-Шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгч О.Батболдоос асуусан нь: "О.Батболд оо, таны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг ямар учиртай юм бэ?" гэхэд шүүгдэгч О.Батболд хариулахдаа: "Тухайн үед би мэдүүлэг өгөөгүй юм. Харин байцаагч Л.Очир урьдчилан бичсэн мэдүүлгийг надад өгч уншуулаад “Чи хүлээн зөвшөөрч байна уу?” гэсэн. Би зөвшөөрөхгүй" гэж хэлээд, тэр мэдүүлэг дээр бичээд гарын үсгээ зурсан юм.
-Өмгөөлөгчөөс шүүх хурал дээр О.Батболдоос асуусан нь: "Та мэдүүлгийг ямар учраас зөвшөөрөөгүй гэж бичсэн юм бэ?" гэхэд шүүгдэгч О.Батболд хариулахдаа: "Худал зүйл бичсэн учраас мэдүүлгийг зөвшөөрөхгүй гэж бичээд гарын үсгээ зурсан юм" гэж хариулав.
-Шүүгдэгч А.Энхдолгионоос хохирогчийн өмгөөлөгч шүүх хурал дээр асуусан нь: "Чиний өгсөн мэдүүлэг зохиомол юм уу?" гэхэд А.Энхдолгион: "Би эхний мэдүүлэг амаараа өгөхөд бичиж аваагүй. Харин 2,3 дахь мэдүүлгийг надаар уншуулаагүй гарын үсэг зуруулсан юм. Мэдүүлэг дээр зурахгүй бол “хорино” гэж айлгаад уншуулалгүй гарын үсэг зуруулсан юм".
Эдгээр хүмүүсийн шүүх хурал дээр хэлсэн мэдүүлгээс харахад мөрдөгч Л.Очир гэгч нь О.Батболд, А.Энхдолгион нарт урьдчилан зохион бичсэн, бэлтгэсэн мэдүүлгийг “хорино” гэж айлган сүрдүүлж, мэдүүлгийг уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан байна. Мөрдөгч Л.Очирын явуулсан дээрх ажиллагаа бол эрүүдэн шүүлт юм. Эрүүдэн шүүлт гэж юуг хэлэхийг НҮБ-ын ерөнхий асамблэйн 1984 оны 12-р сарын 10-ны өдөр хуралдсан хуралдааны (33\46 дугаар) тогтоолоор баталсан.
Хүнийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах ба шийтгэхийн эсрэг конвенцын 1-р бүлгийн 1-р зүйлд “Эрүүдэн шүүх гэдэг нь төрийн албан тушаалтан, албан үүргээ гүйцэтгэж байгаа этгээд... аливаа нэг хүнийг гурав дахь этгээдээс үйлдсэн гэж сэжиглэж байгаа хэргийн талаар мэдэгдэл авах, хэргийг хүлээлгэх, шийтгэхийн тулд айлгах, албадах, хүчтэй өвтгөх, бие мах бодь, сэтгэл санааны хувьд тарчлаан зовоосон аливаа үйлдлийг ойлгоно” гэж тунхаглажээ.
Энэ конвенцод байгаа “-хэргийг хүлээлгэх, шийтгэхийн тулд айлгах, албадах...” аргыг байцаагч Л.Очир хэрэглэсэн байна.
Баримт №2
ЭХХШТХ-ийн 16, 14-р зүйлийн 4-т “нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ тулган шаардах, хуурч мэхлэх, хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэжээ.
Энэ талаар Монгол Улсын хуулинд ч хууль бус ажиллагаа гэж заасан байна.
Гэтэл мөрдөгч Л.Очир ЭХХШТХ-ийн дээрх заалтыг зөрчиж О.Батболд, А.Энхдолгион, Э.Амарсайхан нарыг байцааж мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа “хорино” гэж айлган сүрдүүлсэн, мөн мэдүүлэг авалгүй өөрөө мэдүүлэг урьдчилан бэлтгэж хувилаад гарын үсэг зуруулсан. Хуурч мэхэлсэн байна.
Айлган сүрдүүлж мэдүүлэг уншуулаагүй гарын үсэг зуруулсан байна.
Баримт №3
Шүүгдэгч О.Батболд, А.Энхдолгион, Э.Амарсайхан нар мөрдөн байцаалтын үед мөрдөгч Л.Очир эрүүдэн шүүлтийн ажиллагаа явуулсан тухай шүүх хурал дээр шүүхэд хандан мэдүүлэг өгөхөд шүүгч н.Дуламсүрэн үүнийг үл ойшоон шүүхийн шийтгэх тогтоолдоо “мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ЭХХШТХ-д заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно” гэж дүгнэлт хийж, хууль зөрчиж, эрүү шүүлт тулган явагдсан нотлох баримт дээр үндэслэн О.Батболд нарыг хорьж шийтгэсэн юм.
НҮБ-ын тогтоолоор шүүгч шүүх хурал дээр эрүүдэн шүүлт явагдсан тухай хэн нэгэн хүн мэдээлсэн бол уг асуудлыг шалгуулахаар хэргийг буцаах үүрэгтэй байдаг. Энэ үүргийг НҮБ-ын Ерөнхий Ассамблийн 1975 оны 12 сарын 09-ны өдрийн 3452 дугаар тогтоолоор баталсан “бүх этгээдийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах тухай тунхаглалын 9-р зүйлд “эрүүдэн шүүх явдал гарсан гэж үзэх үндэслэл байвал албан ёсоор гомдол гаргаагүй байсан ч улсын эрх бүхий байгууллага алагчлалгүйгээр мөрдөн байцаалтад нэн даруй явуулна” гэж заажээ. Энэ конвенцэд нэгдсэн улсын эрх бүхий байгууллага болон шүүх, прокурор, цагдаагийн зүгээс эрүүдэн шүүлт явагдсан мэдээлэл өгөгдөл, үндэслэл гарч ирсэн үед мөрдөн байцаалтыг нэн даруй явуулах үүрэгтэй бөгөөд энэ олон улсын конвенцэд Монгол улс 2000 онд нэгдэж орсон учир конвенцын заалтыг Монгол улсын шүүхийн шүүгч биелүүлж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгуулах үүргээ умартан биелүүлээгүй, эрүү шүүлттэй шүүгч Дуламсүрэн эвлэрч, юу ч болоогүй, тогтоогдоогүй гэж дүгнэлт хийж байна.
Эрүүдэн шүүх ажиллагааг шүүгч тогтоох биш, цагдаад шалгуулж тогтоолгох үүрэгтэй шүү дээ.
Баримт №4
Давж заалдах шатны шүүх хурлын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалсан.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг 88 дугаар магадлалд: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч нарыг дарамтанд оруулан эрүү шүүлт тулган, урьдчилан бэлтгэсэн мэдүүлэг уншуулан гарын үсэг зуруулж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэлт хийгээд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталсан байдаг. Шүүгдэгч О.Батболд, А.Энхдолгион нарын шүүх хурал дээр эрүү шүүлт тулгасан гэдгийг мэдүүлсэн мэдүүлэг бол өөрөө баримт юм. Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын мэдүүлэг дээр үндэслэн О.Батболд, А.Энхдолгион, Э.Амарсайхан нарыг шийтгэсэн мөртөө эргээд хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай шүүх хурал дээр хэлсэн мэдүүлгийг баримт биш гэж үзсэн нь ЭХХШТХ-ийг зөрчиж байна. Шүүх эрүүдэн шүүх явдалтай эвлэрч байгаа нь шударга бусын хонгил гэж нэрлэгдсэн шударга бус шүүгчид хэргийг шийдэж байгаатай холбоотой юм.
Тухайлбал:
Давах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдаан даргалсан шүүгч С.Соёмбо-Эрдэнэ бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял тулгагдаж, шүүхээс ял шийтгэгдсэн ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн шүүгч юм. Шүүгдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шүүх хурал дээр эрүү шүүлт тулган, тэднийг айлган сүрдүүлж, мэдүүлэг хуурамчаар үйлдэж, дарамталж байсан гэдгийг мэдүүлж байсан боловч үүнийг шүүгч С.Соёмбо-Эрдэнэ баримт байхгүй гэж үл ойшоон ял оноосон байдаг. Гэвч үг өмхийрч хууль хуучирдаггүй гэгчээр Содномдорж, Чимгээ нарыг эрүүдэн шүүлт тулгаж хилс хэрэгт /шийтгэсэн/ хэлмэгдүүлсэн ТЕГ-ын дарга асан Хурц нарын хэрэг шүүхэд шилжсэн байдаг.
Энэ бол Монгол Улсад эрүүдэн шүүх ажиллагаа бодиттойгоор оршин буйг харуулсан тод жишээ юм. 2018 оны өвөл МАНАН дэглэмийн эсрэг олон нийтийн сүрт жагсаал болсон. Энэ тэмцлийн үр дүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор А.Энх-Амгалан нарыг албан тушаалаас огцруулсан билээ. Гэвч шударга бусын хонгилоор явуулдаг эрүүдэн шүүх ажиллагаа Монголд одоо ч хэвээр үргэлжилсээр байна.
Энэний нэг амьд жишээ бол Сүхбаатар дүүргийн шүүх, нийслэлийн шүүхээс шүүгдэгч О.Батболд нарыг эрүүдэн шүүсэн явдал болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ мэдээллийг нийтэлсэн сэтгүүлч нь яагаад нэрээ бичээгүй юм бэ? Шүүхийн шийдвэрийг сэтгүүлчийн өнцөгөөр тайлбарлаж байгаа мэт байна.
yamar ch barimt algaa
Hiigeegvi heroin moloo yal Awsan dvvgiinhe in omnoos gomdoltoi bna hergiin Vniig olhod tuslaach
Миний ах О.Батболд нь хийгээгүй хэргийнхээ төлөө яал үүрч яваа энэ хүний үнэргүй шүүгч нэртэй яал өгдөг тэр соёмбо эрдэнэ новш хүний зовлонд ханаагүй юм байхдаа энэ говштой эцсээ хүртэл заргалдах ёстой үнэн хэзээд яална