СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн 20,000 орчим иргэнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт үерийн аюул нүүрлээд байна. Үерийн бүсээс 18,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Олон хоног үргэлжлэн орсон бороо гол мөрнүүдийг үерлүүлж, далангаас хальсан байна. Шинэ Өмнөд Уэльсийн Сидней хотоос гадна Күйнслэнд мужийн зүүн өмнөд хэсэгт мөн үер болж байна.

Эрх баригчид 500 жилд нэг удаа тохиож буй байгалийн онц үзэгдэл учирж байгаа тул олон нийтийг бэлэн байдалд байхыг уриаллаа. .

Даваа гарагийн өглөө Сиднейн радиод өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Скотт Моррисон улс орон дахин нэг хүнд шалгууртай нүүр тулж байна гэдгийг анхаарууллаа.

Шинэ Өмнөд Уэльс муж нь Австралийн 25 сая гаруй хүн амын 1/3 нь буюу найман сая иргэн оршин суудаг томоохон хэмжээний бүс нутаг юм. .

Шинэ Өмнөд Уэльсийн онцгой байдлын аврагчид одоогоор 500 гаруй аврах ажиллагааг гүйцэтгэжээ. Иргэд автомашинтайгаа үерийн усанд боогдох тохиолдол дийлэнх дуудлагыг эзэлж байна. Мөн үерээс зугтаж гэрийнхээ дээвэр дээр гацсан нэг гэр бүлийг нисдэг тэргээр аварчээ.

Австралийн цаг уурын товчооноос зарим газарт 1,000 мм хуртунадас унасан гэжээ. Одоогоор Сиднейн баруун болон хойд бүсийн нам дор газарт оршин суудаг иргэдийн байдал хамгийн хүнд байна.

Үерийн улмаас бүс нутгийн 150 орчим сургууль хаалгаа барьж, ихэнх зам гүүрүүдийг хаажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.