СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан коронавирус тусжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан коронавирусийн халдвар авсан болох нь өнгөрөгч бямба гарагт тогтоогджээ. Тэрээр үүнээс хоёр хоногийн өмнө коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байсан юм.

Тус улсын Засгийн газрын төлөөлөгчид иргэдийг энэ явдлаас болж вакцин хийлгэхээс татгалзахгүй байхыг уриалсан байна. Пакистаны цар тахлын эсрэг вакцинжуулалт нь олон нийтийн дунд өргөн тархсан эргэлзээтэй тулгараад байгаа бөгөөд аж.

68 настай Имран Хан бага зэрэг халууран, ханиалгаж байгаа хэдий ч биеийн байдал нь сайн байгаа бөгөөд гэртээ тусгаарлалтад байгаа гэж Эрүүл мэндийн сайд Файсал Султан мэдээлжээ.

Имран Хан ямар вакцин тариулсан нь тодорхойгүй байгаа хэдий ч Пакистан улс одоогоор зөвхөн БНХАУ-ын "Синофарм" группийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа юм.

Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт 627,000 тохиолдол бүртгэгдэн, 13,843 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.