СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остин урьдчилан мэдэгдэлгүй Афганистан улсад гэнэтийн айлчлал хийлээ. Түүний айлчлал АНУ Афганистан дахь цэргийн албан хаагчдаа эргүүлэн татахаас хэдхэн долоо хоногийн өмнө болж байгаагаараа онцлог болж байна.

Лойд Остин Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай Кабул хотод уулзсан бөгөөд уг уулзалтын дараа дайн байлдаанд цэг тавих ёстой гэдгийг уриалсан боловч цэргүүдээ хэзээ бүрэн татаж авч дуусах хугацааны талаар дурдсангүй.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын ажлын алба өнгөрсөн жил Талибантай гэрээ хэлэлцээр хийсний дүнд Америкийн цэргүүдийг бүрэн татахаар санал нэгдсэн. Гэхдээ зэвсэгт бүлгэмүүд Афганистаны Засгийн газартай байгуулсан хэлэлцээртээ хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

. Шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөсний дараа Остин Афганистанд айлчилж байгаа шинэ Засгийн газрын анхны гишүүн боллоо. Остин ням гарагт Кабулд ирснээр түүний Азийн орнуудаар хийсэн богино хугацааны айлчлал өндөрлөж байна.

.

АНУ-ын 2,500 цэрэг Афганистанд үүрэг гүйцэтгэсээр байна. Эдгээр цэргүүдийг гаргасны дараа талибанчууд эрх мэдлээ эргүүлэн олж авахын тулд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй гэсэн айдас, сэрэмж байгаа юм.

Трампын байгуулсан гэрээгээр АНУ-аас гадна НАТО-ын холбоотнууд Талибаныг амлалтдаа хүрсэн тохиолдолд жил хоёр сарын дотор бүх цэргээ татан гаргахаар болсон билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.