СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-22

LIVE: Вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 21 хонож байж дархлаа тогтоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь дархлаажуулалтын явцын талаарх мэдээг /2021.03.22/ танилцууллаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: Өчигдрийн байдлаар нийслэлд 10 цэг, 14 багийн 110 ажилтан 3859 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр Улаанбаатар хотод 205 849 хүнийг вакцинд хамрууллаа. Мөн Өмнөговь аймгийн долоон суманд 1337 хүнийг вакцинжуулсан. Ингэснээр улсын хэмжээнд 209 278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. 

Өнөөдөр /2021.03.22/ нийслэл хотод дарлаажуулалтын 40 цэгт 104 багийн 732 ажилтан ажиллаж, 11 280 хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна. Тэдний дийлэнх нь 50-64 насны иргэд байх ажээ. 

Хөнгөн хэлбэрийн урвал буюу +38,9-аас дээш халуурсан 30,6 хувь, тариулсан газар хөндүүрлэж байгаа 25,8 хувь, мөн толгой өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг 24 хувь, бие зарайх 22,6 хувь гэх мэт шинж тэмдэг илэрчээ. Энэ бол бүх вакцины дараах шинж тэмдэг юм.

Ази Номхон далайн баруун эргийн бүсийн нутгийн орнуудад дархлаажуулалт хийсэн байдлыг харвал Монгол Улс 4,21 хувь буюу эхнээсээ гуравт явж байна. Энэ нь манай улс дархлаажуулалтыг маш эрчимтэй хийж байна гэсэн үг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.