Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 03 сарын 21-ний өдрийг олон улсын “Ойн өдөр” болгон ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн ач холбогдол, үүргийг дүгнэж, ойн нөөцийн төлөв байдлыг сайжруулахад улс орнуудын анхаарлыг хандуулдаг.
Тухайлбал, 2020 онд "Ой ба биологийн олон янз байдал" гэсэн сэдвийг онцгойлсон бөгөөд Монгол улс ойн сан бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад хамруулж, 4000 га ойн талбайг нөхөн сэргээж, байгалийн ойн нөхөн сэргээлтийг дэмжсэн ажил хийжээ.
Энэ жилийн хувьд “Ойг нөхөн сэргээх” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан байна.
Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувь буюу 14341.5 мянган га/зарим тохиолдол 1,8 хувь буюу 18,6 сая га талбай гэж үздэг/ талбайг ой эзэлж байна. Гэвч 2005-2015 оны хооронд нийт 10 жилийн хугацааг хамруулсан Монгол орны ойн сангийн одоогийн нөхцөл байдлын “Ойн суурь төвшин”-ий судалгаанд жилд дунджаар 139481 мянган га талбай түймэр, хөнөөлт шавж болон мод огтлолын улмаас доройтож, 5266 га талбай ойн төрхөө алдсан байна.
Тиймээс ойг нөхөн сэргээх нь манай орны хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.