1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхаглажээ. Манай улс ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлж, яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай юм.
Яруу найраг бол эх хэлний дархлааг хадгалагч, амин сүнс хэмээн эрдэмтэн, зохиолчил тодорхойлдог.
Яруу найргийн тухай хэн, ямар эшлэл хэлснийг хүргэе.
-"Яруу найраг бол ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг" Яруу найрагч Б.Явуухулан
-"Би хавар сэрж, намар гунигладаг. Өвөл цонхны цаана цас орж шуурга манарч байхад эрчимтэй бичдэг. Ер нь би сэтгэлийн хоёр туйл дээр шүлэг бичдэг. Алтан дундажаас олигтой шүлэг төрөхгүй. Яруу найраг гэдэг зүрхнээс зүрхэнд хүрдэг мэдрэмж" Яруу найрагч Ш.Сүрэнжав
-“Яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ” , "Яруу найргийн ертөнц бол гэгээн сүм юм. Яруу найрагчид нь бол сүмийн гэгээнтнүүд юм" Яруу найрагч Г.Мэнд-Ооёо
-”Зовлон, баяр хоёрыг нэрж шүлэг, яруу найраг туурвидаг” , "Яруу найраг сэтгэлийн хөрсөнд ургадаг" Яруу найрагч П.Бадарч
-"Яруу найраг, ТЭГ хоёрт адил чанарууд бий. Тэг ертөнцийн тоон хэмжигдэхүүний эхлэл бол яруу найраг ертөнцийн яруу сайхны эхлэл. Тэг нарны дүрстэй бол яруу найрагт дахь илч гэрлийн цагариган бүслүүр мөн нарны дүрстэй. Тэг, цэг хүртэл үргэлжлээд дахин өөр хэмжээст шилждэг бол яруу найраг цэгт хүрээд утгын хувьд мөн өөр чанарт шилждэг гарвал шинжтэй. Тиймээс жинхэнэ яруу найргаас ТЭГ чанарыг олж мэдэрнэ" Утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг
-"Яруу найраг бол намайг инээх, уйлах, эсвэл бүдгэрүүлэхэд хүргэдэг, миний хөлийг мушгин гуйвуулдаг, юу хийхийг хүсдэг, юу ч юм уу, юу ч хийхгүй болгосон юм" Яруу найрагч Дыlan Томас
-"Хэрэв би ном уншиж, энэ нь миний биеийг маш хүйтэн болгож чадахгүй бол гал дулаацаж чадахгүй болохоор би үүнийг яруу найраг гэдгийг мэднэ" Яруу найрагч Эмили Диксон
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.