ЭМЯ-аас коронавирусийн нөхцл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
- Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9520 хүнд шинжилгээ хийхэд 170 хүнээс шинээр халдвар илэрч, нийт халдварын тоо 4976 боллоо. Үүний 168 нь Улаанбаатар хотод, хоёр нь Төв аймгаас илэрчээ.
Эдгээрээс 160 хүн нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал бол 10 хүний голомт тодорхойгүй байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй 10 хүн БЗД-ийн 23-р хороо, БГД-ийн 1-р хороо, СХД-ийн 3, 19, 25, 34, 39-р хороонд амьдардаг байна.
Харин 126 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3477 боллоо.
Хэвтэн эмчлүүлж байгаа 1365 хүн байгаагаас 1191 хүний биеийн байдал хөнгөн, 159 хүн хүндэвтэр, 12 хүний биеийн байдал хүнд, гурван хүний бие хүнд гэсэн оноштой байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Ууганбаяр:
- БГД-ийн Голден парк, Түвшин-Өргөө хотхоны оршин суугчдыг өнөөдөр шинжилгээнд хамруулах юм байна. Иймд тус хотхоны оршин суугчид тандалт, шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна.
Вакцинаас болж хүн нас барсан гэх тодорхойгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд гарч байна. Тиймээс батлагдаагүй мэдээ үзэж, айдаст автахгүй байхыг иргэдээсээ хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.