АН-ын дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын хуримтлалын 126 тэрбум төгрөгийг "Капитал" банкны захирал А.Ариунболд болон холбогдох хүмүүстэй хуйвалдаж байршуулахдаа холбогдох хуулиудыг зөрчсөн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяртай үгсэн "Дарханы гурил тэжээл" ХК-ийн үр тарианы агуулах /элеватор/-ыг өөрийн хамаарал бүхий компанид 16 сая төгрөгөөр тендер нэрээр авч өгсөн зэрэг үйлдэлд нь 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд АТГ-аас эрүү үүсгэн, яллагдагчаар татсан юм.
Харин өдгөө УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой хэргээр олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа НПГ-ын орлогч Ц.Насанбат тус хэргийг хянан үзээд өнгөрсөн сарын 25-нд хэрэгсэхгүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хахаха хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах уу. Үнэхээр инээдтэй юмаа
Хэлэх ч үг алга. Гэхдээ энэ байдлаараа чимээгүй болно гэсэн үг биш !!! Энэ бузар ардчилал нэрээр улс эх орныг цөлмөсөн адгийн хулгайч нар төрд гардаг байна аа !?? Хариу нь хэзээ нэг цагт ирэх л болно. !!!