СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-20

LIVE: АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, Г.Цогтгэрэл, С.Эрдэнэболд нар есөн аймаг, долоон дүүргийн гишүүдтэй цахим уулзалт хийж байна. 

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа, Сүхбаатарын Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа эхлээд 7 хоногийн ардаа үдлээ.

Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчидтэй танилцуулах цахим уулзалтуудыг өдөр бүр хийсээр байгаа юм. Хэдийгээр АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр гишүүд, дэмжигчидтэйгээ  онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцож, уулзалтууд үр дүнтэй боллоо.

Нэр дэвшигчид өнөөдөр Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймаг, Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гишүүд дэмжигчдтэйгээ уулзсанаар 21 аймаг 9 дүүрэгт амьдарч буй намын гишүүд дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө амжилттай хүргэлээ.

Цахим уулзалтад оролцсон АН-ын гишүүд, дэмжигчид тус намд үүсээд байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засах боломж гэдэг талаас нь харж, өнөөдрөөсөө сургамж авч маргаашийн хөгжлөө, бодлого, үзэл баримтлалаа шинэчилж, хөгжлийн шинэ шатанд хүрэхийн өмнөх хямрал гэж харж байгаагаа хэлж байсан юм.

3-р сарын 28-ны өдөр АН-ын шинэ залуу 70,80 оны төлөөллөөс бүрдсэн дөрвөн нэр дэвшигчээс нэг нь намын даргаар сонгогдсоноор тулгараад байгаа сорилтоо амжилттай даван туулж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Тэд нэр дэвшигчиддээ эвтэй байгаарай, гишүүддээ нээлттэй, ардчилсан байж, намаа хүчирхэг болгоорой гэдэг захиасыг хэлж, амжилт хүссэн юм.  

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.