ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаарх мэдээг /2021.03.20/ байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 15293 хүнд шинжилгээ хийхэд 148 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “Ковид-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4806 болсон байна. Дотоодод халдвар авсан хүний тоо 4273 боллоо.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3351 буюу халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эдгэрсэн байна.
Шинэ тохиолдлын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд 3910 хүн ковидоор өвчилсөн нь баталгаажлаа. Харин Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдсэнээр хөдөө орон нутгийн халдвар нэмэгдлээ. Халдвар авсан хүмүүсийг задалж үзвэл 137 хүн нь халдвартай иргэний ойрын хавьтал байна. Харин 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа 11 тохиолдлын байршил:
Налайх дүүргийн 4-р хороо
Баянзүрх дүүргийн 13, 20 хороо
Баянгол дүүргийн 3, 6, 8-р хороо
Сонгинохайрхан дүүргийн 34, 35, 37, 42-р хорооны иргэд юм.
Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 1359 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн өвчилсөн 1200, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 өвчтөн байна.
Монгол Улсын вакцинжуулалтын явц эхнээсээ гуравт явж байна
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Өчигдрийн байдлаар нийслэлд 43 цэг, 104 багийн 730 ажилтан 17656 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Мөн Өмнөговь аймгийн есөн сумын 1148 хүнийг вакцинд хамрууллаа. Ингэснээр улсын хэмжээнд 189 969 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Хөнгөн хэлбэрийн урвал буюу +38,9-аас дээш халуурсан 30,6 хувь, тариулсан газар хөндүүрлэж байгаа 25,8 хувь, мөн толгой өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг 24 хувь, бие зарайх 22,6 хувь гэх мэт шинж тэмдэг илэрчээ. Энэ бол бүх вакцины дараах шинж тэмдэг юм.
Ази Номхон далайн баруун эргийн бүсийн нутгийн орнуудад дархлаажуулалт хийсэн байдлыг харвал Монгол Улс 4,21 хувь буюу эхнээсээ гуравт явж байна. Энэ нь манай улс дархлаажуулалтыг маш эрчимтэй хийж байна гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.