СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос Малайз улстай дипломат харилцаагаа тасалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Умард Солонгос Малайз улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа өнөөдөр зарлав. Энэ нь Малайз улсын эрх баригчид Умард Солонгосын гэмт хэргийн сэжигтнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн шийдвэртэй холбоотой юм.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд " АНУ-ын шахалтад захирагдан, Умард Солонгосын эсрэг асар том дайсагнасан үйлдэл хийсэн Малайз улстай дипломат харилцаагаа бүр мөсөн зогсоохоо мэдэгдэж байна. АНУ энэ хэргийнхээ төлөө зохих үнийг төлөх болно" хэмээн анхааруулжээ.

Умард Солонгос нь дипломат ажилтнуудаа Малайзаас гаргах эсэх, эсвэл хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Малайзын Гадаад хэргийн яамны вэбсайтад гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Тус улс Малайз улстай дипломат харилцаагаа тасалж байгаа нь ноцтой арга хэмжээ юм. Малайз нь Умард Солонгосын эдийн засгийн чухал талбар байсаар ирсэн бөгөөд худалдаа наймаа, ажиллах хүчний экспорт болон Зүүн Өмнөд Ази дахь хууль бус бизнесүүд зэрэг чухал ач холбогдол бүхий харилцаатай байсан аж.

Хоёр улс анх 1973 онд дипломат харилцаа тогтоосон боловч тэдний харилцаа сүүлийн хэдэн жилд ихээхэн хурцдаад байгаа юм. Умард Солонгосын удирдагч билээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.