СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Танзанийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч тангараг өргөжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Танзани улсын Дэд ерөнхийлөгч Самиа Сулуху Хасан өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн болжээ.

61 настай Хассан тус улсын худалдааны нийслэл болох Дар-эс-Салаам дахь Төрийн ордонд тангараг өргөжээ. Тэрээр тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлж, мөн Засгийн газрын хуралдаан хийнэ гэж мэдэгдсэн байна.

Африкийн хамгийн хүчирхэг коронавируст үл итгэгч байсан Магуфулигийн эрүүл мэндийн талаар олон нийт таамаг дэвшүүлэн, цар тахлаар өвчилсөн байж магадгүй гэх цуурхал тархаад байсан билээ. Гэвч Хассан уг цуурхлыг няцаан, Магуфулийг зүрхний өвчнөөр нас барсан хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр мөн Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын бүрэлдэхүүнд багтдаг Занзибар арлаас гаралтай анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.