Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ женко сонгуулийн шоу хийх гд бүр тэнэгтчих юм.эхлээд ядаж эмийн стандарт хангасан үйлдвэртэй болчих доо.үйлдвэргүй байж яаж вакцин хийх гэж бгаа юм.биокомбинатад арай орчин үеийн вак
Арай биокомбинатад орчин үеийн вакцин үйлдвэрлэж чадна гэж бодоод бгаа юм биш биз дээ?