СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Баатархүү: Нас барсан эмэгтэй гэр бүлийнхээ хүнтэй маргалдсаны улмаас өндрөөс унасан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны байрнаас хүн унаж амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

"Өнөөдөр 12.30 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхон 214 байранд өндрөөс хүн унаж, нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. .

Гэр бүлийн маргаантай байсан гэдэг асуудал байсан үүнийг шалгаж байна. Мөн үүнтэй холбогдуулан талийгаачийн нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явагдаж байна.

БЗД-ийн 26-р хорооны тухайд тухайн дүүргийн цагдаагийн газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа. Нас барсан иргэнтэй холбоотой худал мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.  . Энэ үед олноороо цуглаж жагсаал цуглаан хийх нь өөрөө маш эрсдэлтэй юм" гэж хэллээ.

-The Corporate Hotel нэг хүн нас барсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 12-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн нэг иргэн зочид буудлын цонхноосоо даавуу унжуулан гарах гэж байснаа унаж нас барсан. Дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.