СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-19

ЭЕРЭГ МЭДЭЭ: Өндөр настан Ж.Нямаа, Д.Цэвэлмаа нар малын ясаар урлагийн бүтээл туурвиж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Малын яс тэдний хувьд үнэлж баршгүй материалд тооцогдогдоно. Бусад хүмүүс шиг хаяхын оронд урлагийн бэлгэдэлт бүтээл болгохыг эрхэмд үздэг байна. LiveTV-ийн "ЭЕРЭГ МЭДЭЭ" цуврал сурвалжилгын ээлжит зочныг танилцуулъя. БЗД-ийн 5-р хорооны өндөр настан Ж.Нямаа гуай мужаан мэргэжилтэй хүн учир ясаар бүтээл хийх дуртай. Гэргий Д.Цэвэлмаа нь эдгээр бүтээлүүдэд тусалж, зөвлөдөг бөгөөд хүндэт, ахмад донор юм байна.

Ж.Нямаа: 

-Би барилгын мужаан мэргэжилтэй. Тэтгэвэртээ гарснаас хойш малын ясаар бүтээл хийх болсон. Хүүхдүүд маань мал мах зардаг болохоор яс авчирч өгнө. Заримдаа би мах шулж байгаа хүүхдүүдээс яс авдаг. Миний бүтээлүүд бүгд бэлгэдлийн чанартай. 

Д.Цэвэлмаа: 

-Би эрүүл мэндийн салбарт 32 жил ажилласан, хүндэт донор. Миний хувьд ясыг нь цэвэрлэнэ, будгийг нь найруулж өгнө. Өвгөн өөрөө заавал будна гээд байдаг юм. Хулгана жишээ нь хөрөнгө мөнгө дууддаг гээд хүмүүс авах дуртай байдаг. Хүмүүст бэлэглэнэ, илүү гарсан ганц, хоёрыг нь борлуулдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.