СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-03-19

Монголын зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулахад юу нөлөөлөв?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа.

Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ:

  • Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан  байна;
  • . Улмаар 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөрийн дарамт буурч, ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад дарамт бага байна. Мүүдисийн төсөөллөөр засгийн газрын нийт зээлийн хэрэгцээ 2021 онд ДНБ-ийн 13.6% болж өмнөх төсөөллөөс бууруулав;
  • Зээлийн эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь дахин зээл авах эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. ;
  • БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж үзэв. Ялангуяа Монгол Улсын нүүрсний экспорт 2020 оны 2-р хагаст сэргэсэн бол алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.;
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2020 оны эцэст 4.0 тэрбум ам.доллар байснаас 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч өснө гэж Мүүдис агентлаг тооцоолсон байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.