Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад иргэдийн өмнөөс хууль бусаар санал өгч буйг нэн даруй зогсоохыг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас шаардаж, шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.
ДИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөл:
-2021 оны Орон нутгийн хөгжлийн санд улсын хэмжээнд 2,7 тэрбум, нийслэлд 31 тэрбум төгрөг тавьсан байна. Гэтэл хэсгийн ахлагч нар иргэд рүү утасдаж, "Утсанд чинь таван орон тоотой тоо ирнэ. Тэрийг надад хэл" гэх байдлаар иргэдийн өмнөөс санал өгч байна. Энэ нь 100 хувийн ирцтэй хороод хэд хэд байгаагаар батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулиар ч бүрддэггүй, насанд хүрсэн бүх хүн 100 хувь санал өгсөн гэсэн үг. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15, 17, Хан-Уул дүүргийн 5,8, Баганхангайн 1,2 дугаар хорооны насанд хүрсэн иргэд 100 хувь санал өгчээ. Энэ бол дэлхий дээр байхгүй үзүүлэлт.
Иймд иргэдийн өмнөөс санал өгдөг энэхүү байдлаа таслан зогсоох, хүчингүй болгож, тэрхүү хэсгийн ахлагч нарт хариуцлага тооцохыг ХҮН-аас шаардаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.