СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-19

Манай улсад вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан тохиолдол гарсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 171535 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийг аль салбарт ажиллаж байгаагаар нь ангилж харвал,

  • Худалдааны байгууллагын 31,513
  • ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25,731
  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын 22,774
  • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11,403 гэх мэтээр дархлаажуулалтад хамрагдаад байна. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулах ажил эхэлсэн.

Дэлхий дахинаа хамгийн багадаа нэг улсад хэрэглээнд нэвтэрсэн 13 вакцин байна. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор хэрэглэхээр ДЭМБ-аас бүртгэсэн бол бусад вакциныг бүртгэх үйл явц үргэлжилж байна" гэдгийг хэлэв.

Вакцины эхний тунг хийлгэсэн хүн амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа 14 хоногийн дараа дархлаа тогтдог.

Вакцин хийлгэсний дараа халдвар авсан бол тухайн иргэнийг халдвар авсан хүнтэй адилхан биеийн байдлыг эмч үнэлж, гэрт болон эмнэлэгт эмчлэхийн аль нэгийг зөвлөнө. Тухайн хүний биеийн байдлыг харгалзан дараагийн тунг хэзээ авах шийдвэрийг эмч гаргана. 

Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй.

Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдгийг анхаарууштай. 

. Манай улсын хүн амын 60 хувь нь 18-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдгээр бүх хүнийг дархлаажуулалтад хамруулах юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.