ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаарх мэдээг 2021.03.19-ний байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд шинжилгээ хийхэд 160 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улс дахь “Ковид-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Дотоодод халдвар авсан хүний тоо 4125 боллоо.
Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3296 буюу халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эдгэрсэн байна.
Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийг задалж үзвэл 140 хүн нь халдвартай иргэний ойрын хавьтал байна. Харин 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг тогтоох хавьтал судлалын ажил явагдаж байгаа таван тохиолдлын байршлын хувьд:
Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдвараар нийт 1284 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн өвчилсөн 1138, хүндэвтэр 136, хүнд 7, маш хүнд 3 өвчтөн байна.