СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваньд суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Золзаяа нар ажлаа хийхгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

БНХАУ-ын Тайваньд “Тайвань-Улаанбаатар хотын Худалдаа, Эдийн засгийн Төлөөлөгчийн газар” гэж байдаг. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй уг төлөөлөгчийн газрын тэргүүн, консул Л.Золзаяа л гэхэд “Тайваньд сурч байгаа Монголын оюутан залуучууд, мөн тэнд хууль ёсоор оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ажил”-ыг хийнэ хэмээн жилд 107,600,000 төгрөгийн цалин хангамжийг улсаас авч байгаа.

Консул Л.Золзаяагийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлого

Гэвч консул Л.Золзаяа, тус байгууллагын ажилтан н.Баярбаатар нарын тэргүүтэй тус төлөөлөгчийн газрын ажилтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ огт биелүүлэхгүй байгаа талаарх гомдол мэдээлэл Тайваньд суралцаж байгаа оюутан залуучуудаас бидэнд ирлээ.

Тухайлбал, Тайваньд суралцаж буй оюутан Т-ийн визний хугацаа 2020 оны арванхоёрдугаар сард дуусчээ. Тэрбээр визний хугацаа дуусахаас өмнө эх орон руугаа буцъя гэвч Монгол Улс 2021 оны гуравдугаар сарыг дуустал хилээ хаачихсан байсан тул арга буюу визээ сунгуулж, хил нээгдэх хүртэл тэндээ байхаас өөр аргагүйд хүрчээ.

Ингээд “Тайвань-Улаанбаатар хотын Худалдаа, Эдийн засгийн Төлөөлөгчийн газар”-ын ажилтан н.Баярбаатартай утсаар холбогдож, “Миний визний хугацаа дуусчихлаа. Сунгуулахын тулд танай байгууллагаас албан ёсны тодорхойлолт гаргуулах шаардлагатай байна. Монгол Улс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хилээ хаасан” гэдэг ганц өгүүлбэрийг албан бланк дээрээ хэвлээд өгөөч хэмээн хүсчээ.

Тэгэхэд н.Баярбаатар болон консул Л.Золзаяа нар манай төлөөлөгчийн газарт Засгийн газраас хил хаасан гэх ямар ч мэдээлэл ирээгүй гэж хэлээд оюутан Т-ийн хүсэлтийг огт хэрэгсээгүй байна. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол улс хилээ хаалаа гэдэг мэдээ зай завсаргүй урсаж, Засгийн газрын тэргүүнээс эхлээд шадар сайд нь хүртэл хэвлэлийн бага хурлаж, хилээ хаасан талаараа ярьж мэдээлсээр байна шүү дээ. Та бүхэн ядаж монголынхоо мэдээллийн сайтад гарсан мэдээг уншиж хараач хэмээн хэлэхэд манай төлөөлөгчийн газарт “Хил хаасан” гэх ямар ч мэдээ ирээгүй ээ хэмээн мэлзсээр байжээ.

Иймд Тайваньд суугаа оюутан залуус нэгдэж, Гадаад харилцааны яам руугаа албан хүсэлт өргөдөл гаргаж байж доорх албан бичгийг гаргуулж авч визээ сунгуулсан байна.

Гэтэл асар өндөр цалинг хангамжийг улсаас авч байгаа мөртлөө ажил үүргээ огт хийдэггүй консул Л.Золзаяа болон ажилтан н.Баярбаатар нар Тайваньд сурч байгаа оюутан Т рүү холбогдож, “Чи яасан хэл амтай юм. Чи бидний дээд байгууллага руу гомдол гаргаж биднийг загнууллаа” хэмээн агсарсныг тэрбээр хэлж байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө Тайваньд суралцдаг өөр нэгэн оюутны ар гэрт гэнэтийн гачигдал гарч яаралтай нутаг буцах болжээ. Ингээд мөн л эх орныг нь төлөөлөн суугаа “Тайвань-Улаанбаатар хотын Худалдаа, Эдийн засгийн Төлөөлөгчийн газар”-т албан хүсэлт гаргаж, “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн нислэг гуравдугаар сарын 28-нд болох юм байна. Тэр нислэгт миний нэрийг багтааж өгөөч. Хэрвээ миний нэрийг та бүхэн эндээс өгөөд багтаачихвал би Тайваниас Сөүл рүү нисэх тасалбараа нэн даруй захиалмаар байна” гэдэг хүсэлтээ өгчээ.

Гэтэл тус байгууллагын ажилтнууд “за” гэж хэлээд л таг болжээ. .

Тус төлөөлөгчийн газрын ажилтнууд тэнд ажиллаж амьдардаг монголын оюутан залуусынхаа эрх ашгийг хамгаалах үүргээ умартаж, гагцхүү цалинтай амралтанд очсон аятай зүй бус аяглаж байгаа тохиолдлуудыг бид цувралаар хүргэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (27)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
202.126.88.132

Буцааж татаач ээ ман д үнэнч зүтгэсэн гишүүд эсвэл төрийн том албан тушаалтан нарын хамаатан садан биз

Зочин
3 жилийн өмнө
122.99.24.156

bish bhao

Asi
3 жилийн өмнө
49.216.233.232

yag vnen end bga Mongol oyutnuud uchnuun asuudald orhod huruugaa ch hudulgudugui , Iim l bn geed suuj bdag hvmvvs shde

Зочин
3 жилийн өмнө
118.170.62.149

Монголын төрийг төлөөлж байгаа ганц институц байж ямар ч сэтгэлгүй. Монгол иргэдийнхээ төлөө яг юу хийдэг нь ойлгомжгүй. Бараг өөрсдийхөө ажил үүргээ ч мэдэхгүй Тайвань руу томилогдчихсон гарууд гэлтэй л байдаг шд.

Ч.Шинэхүү
3 жилийн өмнө
103.57.94.254

Үнэн шүү, үнэн. Манай 2 оуютан мөн адил буцах хүсэлтээ аль эрт гаргасан боловч одоо болтол хариу өхгүй таг болсон. Аргаа бараад мөнгө төлж байж визээ сунгуулсан.хүний нутагт ажил олдохгүй, хэцүү байхад юу хийх гэж тэнд байж байгаа амьсгаанууд вэ. Ажлаа хийдгүй, мэдэдгүй хүн сүгнүүддээ арга хэмжээ аваачээ. Хичнээн хүн нутаг буцах гэж хүсэлт гаргаж байгаан. Яам нь анхааралдаа аваачээ.

Сонио.
3 жилийн өмнө
103.57.94.254

Манай 2 хүүхэд буцах хүсэлтээ аль эрт гаргасан. Хариу өхгүй таг. Ажил хийдэг хүнээр солиочээ. Юу ч хийдэггүй төрөөр тэжээлгэсэн ямар мануухай суулгацын бэ. Яам нь анхаараачээ. Хүний нутагт хүүхдүүд хэцүүдлээ.

Мөрөн
3 жилийн өмнө
223.140.118.33

Харин ч ажлаа мэддэг, сайн хийдэг хүмүүс шүү. Харлуулах гэж ядчих юмаа. Хэн явах явахгүйг УОК-оос шийддэг, очероороо 10 сард Монголд ирсэн хүн бна.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.46

Хил хаасныг мэддэггүй хүн бнаа ккк

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.98

Намын тавулуудыг зайлуулахгүй бол энэ улс бүр сүйрлээ. Хорвоогийн хамгийн адгийн ажилгүй алхай юмнууд ажилд томилогдон очоод ард иргэдээ тамлаж байна шүү дээ

Оюутан
3 жилийн өмнө
123.194.156.235

Тайваньд 1500 монгол оюутан сурдаг. Хил хааснаас болж оюутнууд Төлөөлөгчтйн газраас үйлчилгээ авах нь эрс нэмэгдсэн. Маш олон оюутнуудыг чартер нислэгээр буцаасан. Ганц 2 хүний гомдлоор ажлаа хийдэггүй, бүр хил хаасныг ч мэдээгүй бсан гэж худлаа гүтгэж болохгүйээ.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.100

Ажлаа хий мал минь бас тайлбар тавьчихжээ

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.100

Ийм л байгаа юм даа монголын дипломатч нар чинь эгүүлэн татаж арай дээр хүн томилуулаач ээ

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.100

Ийм л байгаа юм даа монголын дипломатч нар чинь эгүүлэн татаж арай дээр хүн томилуулаач ээ

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.78

Юу ч хийхгүй байгаа хүмүүсийг солиод чаддаг хүнийг нь ажиллуулаачээ. Өндөр цалин аваад жаргацан хүмүүс. Ажлыг нь шалгадаг, мэддэг газар баймаар юмаа.

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.78

Тайваниас нутаг буцах хичнээн хүн хүсэлт гаргаад, яаж буцаах талаар яамруугаа мэдэгдэж байгаа юм байгаа ч юмуу үгүй ч юмуу. Таг болчихсон.

Oyutan
3 жилийн өмнө
101.12.84.16

Za yg uneniig heley: bi odoo ooroo Taiwand surch bga Olon uda tuluulugchin gazar ochson bolowch enehu Zolzaya geh hun ajildaa iregu bur tend ajildag humus ni irdeggui gj helle. Bi bur shockond orood, tgd her buleeree Taiwand bdg ym bn, huu ohin 2 toi 2 uulaa taiwanii zasgiin gazriin tetgelgeer taiwand surj bga gne, ulsiin munguur ger ornooroo ired heel hahuulid urtsun zawaan ger bul , uiliin ur ni oorsdiig ni oniloh boltugai gj heleyda

Zochin
3 жилийн өмнө
66.181.187.24

Энэ төлөөлөгчид ажлаан хийдэг юм уу. Ард иргэдийн төлөө ажилдаг

Taiwan is number1
3 жилийн өмнө
114.34.39.8

Bi taiwand surdag oyutan bn.naadul chn belen bair,undur goy office d tsalin awaal suujiidg humus.yag yaah gj end bdgig ni oilgh ym algo.Mongolos tom businessman , ulsin ih huralin gishuun irh ued orchuulag hj ugdug tm gazar.

Jiji
3 жилийн өмнө
64.119.24.75

Unen shde. Tend bhd mash olon sar uur hotoos ochij uilzah burt ajil deere bhgu. Huuhde avahar yavsan. Medehgui ged shaltgaanuudar bdggui. Bsn ch uulzdaggui. Asuudal busad hotod huuhduud heregt holbogdood bhd medeelel ch bhgui bdg. Iim bj bolohguiee

Ононгоо Тайванжаргал
3 жилийн өмнө
66.181.161.65

Harinch ajlaa sain hiideg yum shg sanagdsan shu

ZUL
3 жилийн өмнө
123.194.179.211

Hehe bur yag shuu, ajliin tsagaar olddoggui, 5s tardag baih estoi baital turuuleed garaad yavchna. Ern l olon jil iimerhuu ajilgui, hainga baisan, Taiwand bga mongolchuud bugd medej bgaa, am saitai hun bol baihgui. Dolignodog heden humuus ni l omooroh baih.

Зочин
3 жилийн өмнө
122.99.24.156

олон жил гэж өмнөх хүмүүс нь юм бишүү. энэ хүмүүс чинь ирээд удаагүй бгаан бишүү

LLL
3 жилийн өмнө
123.194.179.211

Төлөөлөгчийн газар яахав оюутнуудыг буцаах ажлыг сүүлдээ арай идэвхтэй хийж байгаа харагдсан. Бас монголчуудад нэг удаа мөнгөн тусламж үзүүлсэн нь сайшаалтай байсан. Бусдаар бол сайн мэдэхгүй байнаа

Ард
3 жилийн өмнө
172.58.139.45

Монгол хүнд бид нар туслах шаардлагагүй,Бид улсыг төлөөлж суугаагүй хувийн компани гэж яриал сууж байдаг улс шүү дээ.Улсаас томилогдсон улсууд байсан юм уу?Гөлөгнүүд

оюутан
3 жилийн өмнө
175.183.32.172

үнэн шдээ ямарч хэрэггүй газар гэж боддог тайваны а бүсэд хамгийн үнтэй дүүрэгт байралдаг хэдэн хослол үмсэн хүмүүс л бдийшд яаг үнэндээ юуч хийдийн бгаан энд оюутнууд нийлж хийсэн ажилд нэрээ оруулж бичүүлхээс өөр ажилгүй газар мэт

Zochin
3 жилийн өмнө
223.139.48.112

Heden heden udaa yum lawlaj asuuhad erduu hariu ugduggui ajilchid n dugarch yadsan yarwaisan. Ajilaa meddeg humuusiig hiilge!

Oyutan
3 жилийн өмнө
114.40.109.169

Tiin yg unenshdee. Officed n orohod Facebook uhaal tegd l pylhaagaad suuj baidin bainalee shdee. Utsaar yrihaar oligtoi changa ch yrichihgui amandaa buvtnad. Ahaa sain sonsohgui bainaa jaahn changa yrij bolohuu geheer utsaarlangui yrij mariad aygui ontsgui hun bainalee. Bi lav ter office d n orood ene humus chin ymar jargatsan ym be l gej bodson. Neeh goy gazar ajilladag humuus tegd ymar ch hariutslaga baihgui ymar ch oyutan bolon taiwand amidardag humusee gej ym hiideggui sonin gazar bn lee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.