Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва Монгол улсаас Бүгд найрамдах Чех улс дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дипломат албанд ажиллаж байгаагүй, насаараа жүдо бөхийн хөгжлийн төлөө явсан хүн яагаад Монгол улсаа төлөөлдөг ЭСЯ-нд зөвлөх, төрийн дээд, тусгай албаны чухаг хүн болов гэдэг асуулт урган гарсаар байгаа.
Дипломат албанд Монголын жүдо бөхийн холбооны хамаарал бүхий хүн томилогдож байгаа нь ганц Б.Пагваар өндөрлөхгүй шинжтэй. Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга асан М.Бөхбат мөн АНУ дахь ЭСЯ-ны зүг хөлгийн жолоо залах гэж байна. Тэрээр энэ сарын 24-нд Вашингтонд газардахаар тийзээ авчээ.
Дипломат албанд ажилласан туршлагагүй хүнийг томилох нь хуульд нийцэхгүй, хэл ам гарах учир М.Бөхбатын эхнэр ЕТГ-ын ахлах референтээр 2018.01.02-ны өдрөөс ажиллаж эхэлсэн Батболдын Оргилсүрэнг нарийн бичгийн даргаар томилох нэрийдлээр Жүдо бөхийн холбооны нарийн бичгийг Америк руу илгээсэн байна.
Машбатын Бөхбат нь энэ оны хоёрдугаар сарын 28-нд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч аж.
Дипломат албаны бус хүнд ГХЯ-ныхан хэзээнээс дургүй. Тэд нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэлсэнчлэн "Зүгээр сууж, архи ууж, хүн зоддог". Хамгийн гол нь энэ салбарын туршлагагүй учир ГХЯ-ны мэргэжлийн хүмүүс өмнөөс нь ажлыг нь хийдэгт ихээр дургүйцдэг юм.
Дипломат албанд Жүдо бөхийн холбооныхон томилогддог байдал хэдийгээр дуусах вэ?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хайран сайхан залууг ер-ч уруу татаж тагнуулд явуулав ухамсараараа л болж дээ
Жэнког МАН импичмент хийж гусаачээ. Юун аймхай юм ? Илт ерөнхийлөгчийн хийж болохгүй зүйлийг хийгээд бхад МАНгарууд гөлөлзөөд айгаад бх юм. Ард түмэн жэнког дэмжихгүй ээ, МАН битгий айж тэнэгт.
юу хуцаад солиороод байгаан.оргилсүрэн томилогдсоноос бөхбат томилогдоогүй.хар тамхи тамхи визний наймаанаас өөр ид шидгүй гхя цэвэрлэх нь зөв
Баттулга аль эрт Бодиор дамжуулж төмөр замаас их хэмжээний орлого олсон. Одоо тэр төмөр замаар нүүрс тээвэрлэх ажлыг Бодь хийхээр 800 вагон 16 зүтгүүр авч байна. Нүдэн дээр ийм олон жил зорилготой хулгай хийхээр энэ улсад хэн итгэх вэ.
Хуучнаа сонгоол байвал хуучин хэвээрэйл байна хайран 30жил
Хайран дипломат алба. Бөхчүүдээр улс төр, дипломат албадууд дүүрлээ. Ийм боловсролыг доорд үзсэн хүмүүс төрийн дээр байхад болосрол, мэдлэгтэй эрдэмтэд, эдийн засагч, инженерүүд нь хаачих юм бэ. Уул шугамандаа боловсрол 1 номерт байж улс хөгжих ёстой шүү дээ. Одоо энэ боловсролгүй Жонхуу Баттулгыг төрөөс зайлуулбал таарна.
Энэ зэргийн томилгоо бх ш дээ. МАН дагасан ямар золбингууд бдг билээ, ард түмний талаас дээш хувийн санал авч сонгогдсон ерөнхийлөгчид энэ зэргийн юм бх
Ерөнхийлөгчийн оффшор компаны эзэмшигч.
Гадаад харилцааны яам нь олигтой амьтадтайсан бол мэргэжлийн хүмүүс нь эсэргүүцэх байсан. Одоо яахав, гөлөг царайлаал архичдаар зодуулж л байхаас. Тэмцэж чадахгүй бөгснүүд