СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-16

Монголын жүдо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн Б.Пагва ЭСЯ-нд зөвлөхөөр томилогджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва Монгол улсаас Бүгд найрамдах Чех улс дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогджээ. Дипломат албанд ажиллаж байгаагүй, насаараа жүдо бөхийн хөгжлийн төлөө явсан энэ хүн яагаад Монгол улсаа төлөлдөг ЭСЯ-нд зөвлөх, төрийн дээд, тусгай албаны чухаг хүн болов гэдэгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариулт өгөх үү? Эсвэл өмнөх шигээ ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга томилдог, надад хамаагүй гэх үү? 

Гадаад харилцааны салбарын шударга бус томилгооны талаар бид өмнө нь мэдээлж байсан. Шударга бус томилгооны  үргэлжлэл нь Б.Пагва боллоо.

Б.Пагва нь Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч асан, шүүгчдийн зөвлөлийн дар­га асан гээд жүдогийн спортыг хөгжүүлэхийн төлөө насан туршдаа зүтгэсний “шагнал”-аа ийнхүү хүртэж, насны намраа Чехэд эдлэхээр ийнхүү томилогдсон бололтой.

Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдлийн хариуд холбооны нөхөдтэйгээ хэвлэлийн хурал хийн, МАН-ыг жүдочдоос уучлал гуйхыг шаардаж байсан юм /Видеог үз/.

Жүдогийн Б.Пагва нэгэн өдөр дипломат албаны Б.Пагва болж, БНЧУ-д томилогдсоныг гадаад харилцааны салбарынхан “Б.Пагва гуай Монгол-Чех улсын жүдогийн спортын мастер цолтой хүн учир томилогдсон байх” хэмээн егөөдөж байгаа аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.