Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн. 56 хоног буюу нийтдээ 8 долоо хоногоос дээш хугацаанд хоёр дахь тунг хийлгэвэл эхний хийлгэсэн тунгийн дархлаа +80 хувь хүртэл тогтож байна. Иймд хоёр дахь тунг 2-3 сарын дараа хийх нь зөв гэсэн зөвлөмжийг ДЭМБ өгсөн. Иймд эхний ээлжинд вакцинд хамрагдсан иргэдийн хоёр дахь ээлжийн дархлаажуулалт дөрөвдүгээр сарыг 21-ний өдрөөс хойш хийгдэнэ. Иргэдэд мсж-ээр мэдээлэл өгч эхэлсэн.
Хариу арга хэмжээний баг буюу эрүүл мэндийн салбарын ажиллагсадыг вакцинжуулж дууслаа. Өнөөдрийн байдлаар хариу урвал үзүүлэх өндөр магадлалтай хүмүүст /эрхтэн шилжүүлсэн болон бусад/ Файзер вакцин хийх зөвлөмжийг ДЭМБ өгсөн. Ковакс хөтөлбөрийн хүрээнд дараагийн ээлжинд Астразеника вакцины 97 600 тун дөрөвдүгээр сарын сүүлчээр орж ирнэ.
Нийтдээ 1 600 000 мянган тун буюу 800 гаруй мянган хүнд хийх вакциныг тавдугаар сард багтааж хийнэ. Энэ нь голомт болсон Улаанбаатар хотын нэг сая хүнд хүрэлцэхүйц вакцин юм.
Нийслэл хотын иргэдийг дараах найман эрэмбээр вакцинжуулна. /Олон Улсын жишгийн дагуу вакцины дарааллыг тогтоосон/
Нэгдүгээрт, Хариу арга хэмжээний баг буюу УОК, НОК, Эрүүл мэндийн салбар гэх мэт
Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд
Гуравдугаарт, Худалдаа үйлчилгээний салбар
Дөрөвдүгээрт, Боловсролын салбарын ажиллагсад
Тавдугаарт, 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Зургаадугаарт, 65+ нас болон эрхтэн шилжүүлсэн иргэд /Энэ ангилалд хариу урвал бага үзүүлэх вакцин хийлгэхээр төлөвлөсөн учраас хойгуур эрэмблэгдэж байна/
Долоодугаарт, 18-25 насны иргэд /10-14 хоногийн дараанаас эхэлнэ/
Наймдугаарт, 26-49 насны иргэд
Энэ долоо хоногийн сүүлчээр тавдугаар эрэмбэ буюу 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ вакцинжуулна. Нийтдээ 168 мянган насанд хүрсэн хүн хамрагдсан. Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдах ёстой 6 хүн тутмын нэг нь хамрагджээ.
Тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэл хотын иргэдээ вакцинжуулж дуусаад хөдөө орон нутгийн иргэдээ вакцинжуулна.
Иргэд вакцины сонголт хийж болох бөгөөд гэхдээ тухайн вакцин орж ирэх хугацаа наана цаана байгаа учраас тухайн цаг хугацаанд нь хамрагдаж болох ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХУД 15-р хороо 65-с дээш насныханд синовакс хийнэ гээд байна. Спутник хийх ёстой биз дээ.
Ёстой гэсэн юм байхгүй
хөөе ахиад 900000 тун хятад вакцин уу. наад туршилтын вакцинаа зогсоогоочээ . дэмб хүртэл зөвшөөрөөгүй шүү дээ. туршилтын мөнгийг нь хэн аваад байгаа юм бэ.
Yostoi eniig cin l oilgohgu bn
70ААС ДЭЭШ НАСНЫХАНД ХИЙ ҮҮ.ХАМГИЙЭ ХАРШИЛ ӨГӨХГҮЙ ВАЗЦИНАА ХИЙЛГЭЕ.СУУРЬ ӨВЧИНГҮЙ ЭЭ.ЦӨСӨӨ Л АВХУУЛСАН.
Hiilgehgui hooe
Hiilgehgui
80 дээш насны хүмүүсдээ хятадаас өөр урвал бага өгөх вакцин хийнэ гэчихжэд яваад очиход хятад болчих юмаа