СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-18

С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг ТЕГ-аар шалгуулна гэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ардчилсан намын нэрийг барьж анхан дунд шатны намын даргын сонгуулийг зарлан, цахим санал хураалт явуулсан гэх үйлдлийн эзэд болох С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг тагнуулын байгууллагаар шалгуулахаар Ардчилсан намын зүгээс гомдол гаргажээ.

Энэ талаар Ардчилсан намын өмгөөлөгч Б.Буянжаргал "С.Эрдэнэ өөрийгөө намын дарга мэтээр олон нийтэд ойлгуулж, намын гишүүд дэмжигчдийг төөрөгдүүлэн цахим сонгууль хүртэл зохион байгуулсан нь гэмт хэргийн шинж чанартай, хууль бус үйлдэл" гэлээ. 

Дэлгэрүүлбэл, С.Эрдэнийн зохион байгуулсан Нийслэлийн намын даргын цахим сонгууль, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын цуглуулсан “Жорлонгоо өөрчилье” төсөл нэрийн дор Ардчилсан намын дата баазыг хуурамчаар үйлдэн зохион байгуулсан гэх баримтыг гомдолдоо хавсаргасан гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.