Гашуунсухайт боомт дээр тав, Шивээ хүрэнд гурван цэг ажиллуулан нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг дархлаажуулна. Харин Даланзадгадад хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах 13,000 зорилтот хүний 11,860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 аж ахуйн нэгжийн жолооч нар бол 1,019 нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд юм.
Мөн гааль, хил хамгаалах байгууллага зэрэг байгууллагын 121 ажилтан, алба хаагчийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
Жолооч нарын ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцсон. Ингэснээр эхний ээлжийн 4,000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.