АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хөрөнгө Ерөнхийлөгч байх дөрвөн жилийн хугацаанд нь 700 сая ам.доллараар буурч 2,3 тэрбум ам.доллар болсныг Блүмбергийн тэрбумтнуудын судалгаа харуулжээ.
Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Трампын оффисын барилга, зочид буудлууд, амралтын газруудын орлого буурснаар хөрөнгийн үнэлгээ нь багассан ажээ. Мөн Трампын хувийн онгоцны үйлчилгээ, гольфийн талбайнуудын үнэлэмж буурсан байна. Одоогоор түүний санхүүгийн ажиллагаа болон гэр бүлийн бизнест хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Блүмбергийн шинжээчид 2016 оны тавдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацааны санхүүгийн тайлан баримтан дээр тулгуурлан судалгаа хийжээ. Трампын үл хөдлөх хөрөнгийн худалдаа түүний ашиг орлогын ¾ хувийг нь эзэлдэг. Цар тахлын үед ажилтнууд гэрээсээ ажиллах болсон нь түүний хамтран болон дангаараа эзэмшдэг оффисын барилгуудын үнэлгээг бууруулжээ. Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн худалдааны орлого нь 26 хувиар багассан байна.
Трамп Ерөнхийлөгч байх хугацаандаа татварын хэмжээгээ нуун дарагдуулсан нь түүний санхүүгийн байдлыг олны анхаарлын төвд аваачсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.