Ан хийж байхдаа хамт явсан найзыгаа буга гэж андууран, буудаж хөнөөсөн 63 настай эрэгтэйг Японы Точиги мужийн Никко хотын цагдаа нар мэргэжлийн хайхрамжгүй байдал гаргасан гэх хэргээр баривчилжээ.
Энэхүү хэрэг энэ долоо хоногийн даваа гарагийн 14:20 цагийн орчимд болсон гэж "Fuji TV" мэдээлжээ. Сэжигтэн Сатору Охаши нь энэ бүхэн санамсаргүй алдаа байсан гэж мэдүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тэрээр ангийн хамтрагч болох 67 настай Хидетака Огивараг буга гэж андуурсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Тухайн үед хоёр эр буга агнахаар хэд хэдэн найзын хамт ууланд гараад байжээ. Огивара анчин нохойн хамт хамгийн эхэнд явж байсан бөгөөд энэ үеэр Охаши түүнийг буга гэж андууран буудсан аж. Огивараг яаралтай эмнэлэгт хүргэсэн хэдий ч тэрээр аль хэдийн амьсгал хураасан байжээ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.