СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-18

LIVE: БНМАУ-ын сайд, маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын Үндэсний Музей, Стратеги академи хамтран “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнд Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг Тусгай архив, Үндэсний музейн сан хөмрөгөөс дэлгэн үзүүлэх юм.

Тус үзэсгэлэнг гуравдугаар сарын 18-наас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүртэл Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүй толилуулна.
ТЕГ-ын тусгай архивын судлаач Н.Батболд:  Үзэсгэлэнд тавигдсан зүйлсийн зарим Германы үнэт эдлэлийн худалдаан дээр тавигдсан байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин авч эх оронд эргүүлэн өгсөн байдаг. 

БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан 1895 онд одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбай хэмээх газар төржээ.

1921-1924 онд Бүх цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Х.Чойбалсан нь 1936 оны 2 дугаар сарын 21-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 14 дүгээр хурлын тогтоолоор анх Маршал цолыг хүртсэн бөгөөд 1936 оны 4 дүгээр сард ДЯЯ-ны бие бүрэлдэхүүнийг цэргийн цолны дүрмийг боловсруулан Сайд нарын Зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж байжээ.

Эдүгээ .

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.